Шууд Chart

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлье

2024-09-16 11:08:23

Томуугийн вирусний талаар зөвлөгөө мэдээлэл хүргэж байна.

Томуугийн вирус нь: 

Өрөө тасалгаанд 2-9 цаг

Метал, хуванцар эдлэлд 24-48 цаг

Цаасан эдлэлд 8-12 цаг

Шилэн гадаргууд 10 хоног хадгалагддаг байна.

Томуу, томуу төст өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ

Халуурах, ханиалгах

Хоолой өвдөх

Нус гоожих, хамар битүүрэх

Цөөн тохиолдол бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрнэ.

Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

Гараа савантай усаар ойр ойрхон сайтар угаах, халдваргүйжүүлэх

Бохир гараа, ам хамар, нүдэндээ хүргэхгүй байх

Хүн ам олноор цугласан газар очихгүй байх

Гэртээ өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээ хийх

Халуун хоол, цай идэх

Гадаа гарахдаа дулаан хувцаслах, хүүхдүүд та бүхэн эдгээр зөвлөгөөг сайн дагаж ханиад томуугаас өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалаарай. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлье  
Үзсэн: 894 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй