Манай орны уулархаг нутгаар намар цочир хүйтрэл эрт эхэлнэ.
Далайн түвшнээс 2000 м буюу түүнээс дээш өндөр өргөгдсөн уулст намрын цочир хүйтрэл наймдугаар сарын 20-ноос эрт эхэлнэ. Харин 1000 м-ээс дээших нутагт наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 1-ний хооронд, Орхон-Сэлэнгийн сав газар, ойт хээрийн бүсэд есдүгээр сарын 1-10-ны хооронд, хээрийн бүсийн хойд талын нутгаар есдүгээр сарын 10-20-ны хооронд, хээрийн бүсийн урд хэсэг, говийн нутагт есдүгээр сарын 20-ноос хожуу хугацаанд цочир хүйтэрч эхэлнэ.
Цочир хүйтрэл хөрсний гадаргад агаарынхаас намар эрт эхэлж, хавар орой /хожуу/ дуусаж байх зүй тогтолтой бөгөөд хүйтний эрч нь 1-3 хэмээр илүү байдаг.
Уулархаг нутгаар намар цочир хүйтрэл эрт эхэлнэ | ||
Үзсэн: 929 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.