Шууд Chart

ОУВС-ын ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2024-10-01 15:12:08

Олон улсын валютын сангийн (ОУВС) Дүрмийн IV заалтын дагуу Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны есдүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 1-ний хооронд Улаанбаатар хотноо ажиллав.

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү болон холбогдох албан төлөөлөл ОУВС-ын ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, дунд хугацааны эдийн засгийн болон төсөв, санхүүгийн байдалд хийсэн дүн шинжилгээ, үр дүнгийн талаар ярилцав.

ОУВС-ын зүгээс Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьж буй томоохон төсөл, арга хэмжээг тэргүүлэх чиглэлээр эрэмбэлэх, оролцогч талуудын уялдаа холбоо, зохион байгуулалтыг хангах нь чухал болохыг онцлон дурдаж, мөн цаашид төсөв санхүү мөнгөний чиглэлээр холбогдох байгууллагуудыг чадавхжуулах, туслалцаа үзүүлэхээ илэрхийллээ.

Ангана Банержигийн Монгол Улсыг хариуцан ажиллах хугацаа дуусаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд хамтран ажилласандаа таатай байгаагаа дурдаж, үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийлэв гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ. 


ОУВС-ын ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 506 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй