Шууд Chart

Хүүхдийг хооллосноос хойш 30-60 минутын дараа усанд оруул...

2024-10-10 11:20:39

Нярай хүүхдийг өдөр тутам усанд оруулах зайлшгүй хэрэгтэй. Хүүхдийг төрснөөс хойш 2-6 цагийн дараагаас усанд оруулж болно. Хүүхдийг өдрийн аль ч цагт усанд оруулж болох ч унтахаас өмнө усанд оруулах нь илүү зохимжтой. Өдөр бүр тогтмол усанд ордог хүүхэд тайван, уснаас айдаггүй, нуралтгүй байна.

Нярай хүүхдийг усанд оруулахдаа дараах зүйлийг анхаарна. Үүнд:

- Хүүхэд халуураагүй, биеийн халуун хэвийн байх.

- Өрөөний дулаан 22-25 хэм байх

- Усны дулааныг тохойгоо дүрж эсвэл зориулалтын хэмжигчээр хэмжинэ (37 хэм).

- Хүүхдийг хооллосноос хойш 30-60 минутын дараа усанд оруулна.

- Хүүхдээ нүцгэлэхийн өмнө салхивчаа хаах, уснаас гаргаад өлгийдөх, хувцаслах, тослох зүйлсийг бэлтгэж тавина.

- Усанд оруулах онгоцны ёроолд гулгахаас сэргийлж цэвэр алчуур дэвсэнэ.

- Хүй нь цөглөөгүй нярайг усанд оруулахдаа усаа урьдчилан буцалгах нь зүйтэй.

- Хүүхдийг тайван бус уйлж байх үед нь усанд оруулахгүй байх!

- Ванн дах усны гүнийг 10-15 см-ээс хэтрүүлж болохгүй!

- Хүүхдийн хөлийг ванны хананд шүргэлцүүлснээр хүүхдийг айдасгүй, тайван мэдрэмжийг төрүүлдэг.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв


Хүүхдийг хооллосноос хойш 30-60 минутын дараа усанд оруул...  
Үзсэн: 1151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй