Шууд Chart

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр хяналтын сонсгол хийнэ

2024-10-10 12:39:59

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсголыг “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр зохион байгуулна.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүнээс Улсын Их Хурлын даргад хандан Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулах тухай хүсэлтийг 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой Улсын Их Хурлын хяналтын сонсголыг “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.

Хяналтын сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг ажиллана.

Сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага “Нэр дэвшигчийн сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 17.00 цагаас өмнө sonsgol@parliament.mn имэйл хаягаар ирүүлнэ үү гэж Хууль зүйн байнгын хорооны Ажлын албанаас мэдээллээ. 

НИЙТИЙН СОНСГОЛД ОРОЛЦОГЧИЙН БҮРТГЭЛИЙН ХУУДАС  

Д/д

Асуулт

Хариулт

1

Сонсголд оролцох хүний овог, нэр

 

2

Регистрийн дугаар

 

3

Холбоо барих утас

 

4

Цахим хаяг

 

Жич: Томилгооны сонсголд оролцох боломжгүй бол нэр дэвшигчээс асуух асуултаа khulan@parliament.mn хаягаар ирүүлэх боломжтой бөгөөд овог нэр, регистрийн дугаар, асуултаа бичнэ.


“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр хяналтын сонсгол хийнэ  
Үзсэн: 516 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй