
Уншигчдадаа есдүгээр сарын 5-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “Б.Обама хуучин социалист орноор айлчилж, төрийн тэргүүнүүдтэй уулзлаа”, “Э.Бат-Үүл: Муу хэлүүлэхээс айж, хийх зүйлээсээ ухрахгүй”, “С.Пүрэвдорж: Залуу бөхөө дэмжиж байна гээд шууд бууж өгдөг уламжлал монгол бөхөд хэзээ ч байгаагүй” гэсэн гарчигтай мэдээллийг уншиж болно.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарын “Харуул хамгаалалтаа чангатгасан үед хоёр сэжигтэн оргожээ”, “Дайчин хорооны дарга С.Чойдонгаваа”, “Орос хилчин генералууд халхын голоор аялна”, “Японы найрал дуучид Монголд иржээ” нэртэй мэдээнүүдийг онцлож байна.
“Монголын үнэн” сонинд “Төрийн хүнд суртал бизнесийн орчинд саад болдог гэв”, “Д.Дамба: Эрх зүйн орчин тогтворгүйгээс хөрөнгө оруулагчид манайд итгэхгүй байна”, “Л.Итгэлтөгс: Дотуур байрны 103 хүүхэд хоолны хордлого авсан нь үнэн”, “Төрийн албаны зөвлөл Б.Билэгтийг шүүхэд хандахыг зөвлөв” зэрэг мэдээ, мэдээлэл, ярилцлагыг нийтлэжээ.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “Төрийн албаны зөвлөлд Б.Билэгтээс ч чухал ажил бий”, “Дэд сайд Э.Эрдэнэжамъянг өнөөдөр шүүнэ”, “П.Шагдарсүрэн: Тэгэхэд пулемёнтын албан дарга л гэхэд Эрүүлийг хамгаалах сайд болж байлаа”, “Халх голын байлдааны нууц материалууд номын хуудсанд” зэрэг нийтлэл болон мэдээ, мэдээллийг уншиж болно.
“Улс төрийн тойм” сонинд “Оросын дээрэмчдийг Монголд хэн хазаарлах вэ”, “З.Төмөрбаатар: Уул уурхайд ахиц гараагүй байхад Засгийн газрыг магтах үндэслэл алга”, “Монгол моодноос гарчээ”, “Есдүгээр сараас хойш төрж болохгүй гэсэн хууль гаргая” гарчигтай ярилцлага, мэдээнүүд нийтлэгджээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1097 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.