Шууд Chart

Монгол Төрийн Үндэсний хөгжмийн Их найрал Берлиний Филармонийн Их танхимд тоглоно

2024-10-28 16:21:25

Монгол Төрийн Үндэсний хөгжмийн Их найрал анх удаа Ази тивээс Берлиний Филармонийн Их танхимд тоглоно.

Үндэсний Урлагийн Их театрын Монгол Төрийн Үндэсний хөгжмийн их найрал "Монголын сайхан орон" тоглолтоо Герман улсад эхлүүлсэн бөгөөд өчигдөр буюу аравдугаар сарын 27-нд Нюрнберг хотын Мэйстерсингерхаллед тоглож, цааш үргэлжлүүлэн дараах өдрүүдэд тоглолтоо хийнэ. 

Аравдугаар сарын 29-нд 20:00 цагт Берлиний Филармонийн Их танхимд, аравдугаар сарын 31-нд 19:30 цагт Гөрлиц хотын Герхард Хауптман театрт тоглоно. 

2440 хүний суудалтай Берлиний Филармонийн Их танхим нь дэлхийн мэргэжлийн хөгжмийн урлагийн хамгийн өндөр босготой, нэр хүндтэй тайзны нэг бөгөөд Монгол Төрийн Үндэсний хөгжмийн Их найрал эгшиглэсэн түүхэн ач холбогдолтой тоглолт болж байна гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.  


Монгол Төрийн Үндэсний хөгжмийн Их найрал Берлиний Филармонийн Их танхимд тоглоно   
Үзсэн: 726 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй