Мексик улсад болох “Miss Universe 2024” 73 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсаас МҮОНТ-ийн "Tune in" хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч З.Номинзул оролцоно.
Тус тэмцээнийг МҮОНТ албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулах юм.
Урьдчилсан шалгаруулалтыг Улаанбаатарын цагаар 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр 09:00-13:00 цагт, сүүлчийн (финалийн) шалгаруулалтыг арваннэгдүгээр сарын 17-ны өдөр 08:00-12:00 цагт үзэгч та бүхэнд хүргэнэ.
Дэлхий даяар 1.5 тэрбум хүн шимтэн үздэг хамгийн нэр нөлөө бүхий Миссийн тэмцээн гэгддэг “Miss Universe" нь оролцогчдыг зөвхөн гадаад гоо үзэсгэлэнгээр бус, дотоод итгэл үнэмшил, хүчирхэг зан чанараараа бусдыг урамшуулж, манлайлал үзүүлэхийг зорьсон бүсгүйчүүдийг тодруулдаг.
Тиймдээ ч “Miss Universe” тэмцээнийг дэлхийн 190 гаруй оронд шууд дамжуулдаг томоохон арга хэмжээнд тооцогддог юм.
Энэхүү тэмцээн нь гоо үзэсгэлэн, авьяас чадварыг харуулахаас гадна соёлын олон талт байдал, нийгмийн асуудлыг онцолдог.
Ташрамд дурдахад, “Miss Universe 2023" тэмцээнийг телевиз, дижитал, сошиал медиа платформ зэргээр нийт 122 сая хүн үзсэн мэдээ байна.
МҮОНТ-ийн хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч З.Номинзул “Miss Universe 2024” тэмцээнд оролцоно | ||
Үзсэн: 1712 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.