Шууд Chart

Хүүхдийн төв номын сан сан хөмрөгийн баяжилт хийлээ

2024-11-05 14:40:17

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Хүүхдийн төв номын сангийн фонд баяжилт хийгдлээ.

Монгол Улс болон БНХАУ-ын хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд “Зуун жилийн зуун бүтээл - БНХАУ-ын хүүхдийн уран зохиолын цуврал” номын Зохиогчийн эрх шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол, ном хандивлах үйл ажиллагаа өнөөдөр Хүүхдийн төв номын санд зохион байгуулагдлаа.

Хоёр улсын дипломат харилцаа тогтоосноос хойш ном, хэвлэл, соёлын салбар дахь хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж байгаа бөгөөд дэлхийн олон улсад хэвлэгдсэн “Зуун жилийн зуун бүтээл” шилдэг цувралыг Монголын хүүхэд багачууд эх хэл дээрээ унших боломж нээгдэж байна.

Эдгээр хандивын номуудыг Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн Ерөнхий Боловсролын сургуулиуд, номын сангууд, уншлагын танхимууд зэрэг байгууллагад үнэ төлбөргүй хандивлана гэж Соёл урлагийн газраас мэдээллээ.  


Хүүхдийн төв номын сан сан хөмрөгийн баяжилт хийлээ  
Үзсэн: 278 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй