Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхтайван Бүгд Найрамдах Индонез Улсын Ерөнхийлөгч Прабово Субиантод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Ерөнхийлөгч Прабово Субианто Бүгд Найрамдах Индонез Улсад суух Элчин сайдаар томилогдон Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж буйд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.
Элчин сайд Д.Энхтайван Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч Прабово Субианто-д уламжилж, Монгол Улс Бүгд Найрамдах Индонез Улсын хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд идэвх зүтгэл гаргаж ажиллахаа илэрхийлэв.
Элчин сайд Д.Энхтайван Итгэмжлэх жуух бичгээ Индонез улсын Ерөнхийлөгчид өргөн барив | ||
Үзсэн: 210 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.