Шууд Chart

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа

2024-11-12 15:37:58

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Тэргүүн Шадар сайдын зүгээс Засгийн газраас тавьж буй зорилт, тэргүүлэх чиглэлийн талаар танилцуулсан бөгөөд энэ хүрээнд эрчим хүчний реформ, засаглалыг бэхжүүлэх чиглэлээр Европын холбоотой хамтарч ажиллах талаар санал солилцов.

Европын холбооны зүгээс эдгээр чиглэлд дэмжиж ажиллах төдийгүй Монгол Улсад цахимжуулалт, кибер аюулгүй байдлыг хангахад хамтарч ажиллах боломжтой болохыг илэрхийлэв.

Талууд одоогийн хамтран хэрэгжүүлж буй хөдөлмөр эрхлэлт, төрийн санхүүгийн удирдлагын чиглэлээр төсвийн дэмжлэгийн хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.

Мөн Засгийн газрын бусад тэргүүлэх чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тогтов гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ.  


Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 284 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй