Шууд Chart

Б.Чимидийн “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” номын уншлага болно

2024-11-14 05:55:32

Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ой, Б.Чимидийн мэндэлсний 90 насны ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Их Сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, Б.Чимид сан хамтран Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч,  хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” номын уншлагыг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулах юм.

Энэ арга хэмжээнд уг номын “Үндсэн хуулийн хөгжлийг шинэ хандлагаар судлах нь”, “Шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал бүрэлдэн тогтсон тухайд”, “Үндсэн хуулийн үзэл баримтлалын хураангуй”, “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” гэсэн бүлэг тус бүрээр илтгэл, санал, дүгнэлт танилцуулна.  

Илтгэгч, хэлэлцэгч болон бусад оролцогч нар тус номыг урьдчилан уншиж бэлтгэсний үндсэн дээр хэлэлцүүлэг өрнүүлэх замаар зохиогчийн оюуны өвийг түгээх, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалыг сурталчлан таниулах зорилготой юм.

Энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд Б.Чимидийн “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” номыг дахин хэвлэж олны хүртээл болгож байна.


Б.Чимидийн “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” номын уншлага болно  
Үзсэн: 226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй