
Ерөнхий төлөвлөгөөний дагуу 26 байршилд зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газрыг иргэдэд өмчлүүлэх бэлтгэл ажлыг хангаж, маргааш эхлүүлэхээр боллоо.
Иргэн та зуслангийн газраа өмчилж авахын тулд:
Газар өмчлөх тухай хүсэлтийг батлагдсан маятийн дагуу бөглөх, иргэний шинэчилсэн үнэмлэхийг нотариатаар батлуулсан хуулбар, газар эзэмших эрхийн гэрчилгээний эх хуулбар, газрын кадастрын зураг, газрын төлбөрийг зохих журмын дагуу тушаасан баримт зэргийг бүрдүүлэх харьяа дүүргийн газрын албанд хандах хэрэгтэй юм байна.
Зуслангийн газрыг маргаашнаас өмчлүүлнэ | ||
Үзсэн: 1295 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.