Шууд Chart

Жүдо, Чөлөөтийнхөн үндэсний бөхөөр халз барилдана

2024-12-12 11:21:27

“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд Монгол үндэсний бөхөөр хүч үзэх барилдаан энэ сарын 15-ны өдөр болно.

“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй Дэлхийн хүчтэнүүд Монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болох гэж байна.

Тус барилдаанд жүдо бөх, чөлөөт бөхийн тамирчид хоорондоо барилдах юм. Жүдо бөхийн холбооноос Б.Серик, Х.Цогтгэрэл, Б.Лхагвадорж, Л.Отгонбаатар, Б.Гончигсүрэн, Э.Мөнхжаргал, Д.Төмөрхүлэг, Э.Ариунболд нар барилдана. Харин Чөлөөт бөхийн холбоог төлөөлөн Б.Орхонбаяр, М.Лхагвагэрэл, Д.Хүдэрбулга, Н.Золбоо, Б.Зоригбаатар, Г.Ганхуяг, Ч.Алтангэрэл, Б.Бат-Эрдэнэ, О.Сүлдхүү, Т.Тулга, З.Занабазар нар барилдах аж.

Барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагданa.

Нийтэлсэн: О.Ундармаа

Жүдо, Чөлөөтийнхөн үндэсний бөхөөр халз барилдана  
Үзсэн: 1014 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй