Азийн хамгийн хүчтэй лигийн аварга багуудыг нэгтгэсэн “East Asia Super League”-д Монголын лигийн аварга баг оролцох боломжтой боллоо.
Тус лигт Азийн топ лигүүд болох Японы B league, БНСУ-ын KBL, Тайваний P league, Филиппиний PBA лигийн аварга багууд оролцдог онцлогтой.
МСБХ-ноос 2024-2025 оны Үндэсний дээд лигийн аварга багаа оролцуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийлээд байна.
Ингэснээр МСБХ-ны Монголын Үндэсний дээд лигийн аварга баг олон улсын түвшинд Basketball Champions League (BCL), East Asian Super League (EASL)-дэд оролцох боломжтой болж буй юм.
Үндэсний дээд лигийн аварга баг Зүүн Азийн лигт оролцох хүсэлтээ илэрхийлжээ | ||
Үзсэн: 1146 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.