
Улирлын системд шилжиж, Бөхийн өргөөний барилдааны чансаа тогтоох болсны дагуу 2025 оны эхний чансааг зарлаж байна.
Энэхүү чансаанд нийт 390 бөх бичигдлээ. Чансаанд:
-Улирлын нээлтийн барилдаан (2024-09-08)
-Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойн барилдаан (2024-10-27)
-Монгол Бахархлын өдрийн барилдаан (2024-11-02)
-Улс тунхагласан өдрийн барилдаан (2024-11-26)
-Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ой, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаан (2024-12-29)-ы амжилтуудаас тооцжээ.
2025 оны 1-р сарын 10-ны байдлаар:
Улсын заан С.Сүхбат /Ар/ - Нийт оноо 2400
Улсын начин Ч.Батчулуун /Хө/- нийт оноо 2350
Улсын аварга О.Хангай /Хо/- нийт оноо 2200
Улсын арслан Ц.Бямба-Отгон /Өв/ – нийт оноо- 2000
Улсын начин Д.Амарсайхан /Бу/ - нийт оноо 1800
Аймгийн арслан Н.Өсөхбаяр /Сү/ - нийт оноо 1750
Улсын харцага Э.Даш /Ду/- нийт оноо 17000
Улсын начин Э.Батмагнай /Бх/- нийт оноо 1650
2025 оны эхний бөхийн чансааг зарлажээ | ||
Үзсэн: 2962 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.