Шууд Chart

Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх хориглосон тэмдгийг байрлууллаа

2025-01-16 16:12:58

Хөвсгөл нуур Хатгал тосгоны орчим битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 58 см, Ханх орчимд битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 52 см байгаа нь олон жилийн дунджаас 20-25 см-ээр бага байна.

Тиймээс мөсөн дээгүүр зорчих болон явахыг хориглосон тэмдгийг байршуулаад байна.

Иймд Хөвсгөл нуурыг зорих гэж байгаа аялагчид, тээвэрчид болон нутгийн ард, иргэд, малчид, та бүхнийг анхааруулга, хориглох тэмдэг байрлуулсан газрууд болон мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас онцгойлон анхааруулж байна.


Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх хориглосон тэмдгийг байрлууллаа  
Үзсэн: 617 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй