Шууд Chart

Гэр хорооллын авто замын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна

2025-01-18 08:36:35

Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан, технологийн зөвлөл, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын  Улаанбаатар хотын гэр хорооллын авто зам, гудамж талбайн эмзэг нөхцөлийн судалгааг энэ удаад  онцлон хүргэж байна.

Судалгаанд дурдсанаар Улаанбаатар хотын иргэдийн 180 гаруй мянган өрх гэр хороололд амьдардаг.  Гэр хороолол нь 232.06 км2 талбайг эзэлдэг бөгөөд өнөөгийн байдлаар ашиглагдаж байгаа зам, гудамж талбайгаар зорчиход гэр хорооллын 10 хувь нь буюу 20 гаруй км2 талбай нь хаалттай, том оврын аврах, гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин зорчих, эргэх, очих боломжгүй, хаягжилт байхгүй, үерийн усанд өртөмтгий зэрэг эмзэг байдалд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлжээ.

Мөн гал унтраах автомашин зорчих боломжгүй хаалттай зам, мухар гудамжны судалгааг нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд хийж, машин очих боломжгүй, мухар гудамж, үерийн аманд буусан, үерт автах магадлалтай, өндөр хүчдэл дор буусан, машин эргэх боломжгүй, мухар, үерийн даланд байрласан, гудамж нарийсгасан, зам хааж сунгаж хашаа барьсан, өндөрлөг газарт буусан зэрэг 396 байршлыг тодорхойлон гаргалаа. 


Гэр хорооллын авто замын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна  
Үзсэн: 449 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй