Шууд Chart

Нийт шүүгчийн хуралдаан боллоо

2025-01-21 10:58:51

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр боллоо.

Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс тайлбар гаргуулах хүсэлт ирүүлсэн албан бичгийн тухай хэлэлцэж, хариу хүргүүлэхээр тогтож, Иргэний хөдөлгөөний намын нэрийн өөрчлөлтийг бүртгэж, тус намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзав.

Мөн Үнэн ба зөв намын дүрмийн өөрчлөлт болон намын даргыг бүртгүүлэх тухай өргөдлүүдэд тус тус хавсаргасан баримт бичиг хуулийн шаардлага хангаагүй үндэслэлээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэлээ.


Нийт шүүгчийн хуралдаан боллоо  
Үзсэн: 253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй