Шууд Chart

2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ

2025-01-21 16:19:03

Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор зөвлөгөө, мэдээллийн 1800-1882 лавлах утасны дуудлага хүлээн авах шугамын тоог нэмэгдүүлж, дуудлагыг 10 шугамаар зэрэг хүлээн авч байна.

Өдөрт дунджаар 350-450 үйлчлүүлэгчид зөвлөгөө, мэдээлэл хүргэн ажиллаж байгаа бөгөөд нийт үйлчлүүлэгчдийн 90 гаруй хувь нь мэдээллийн лавлах утсаар утсаар, үлдсэн хувь нь биечлэн болон цахим хэлбэрээр зөвлөгөө, мэдээлэл авчээ.

Зөвлөгөө мэдээллийн лавлах утсаар 2024 онд  нийт 79292 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгсөн байна. Үүнийг өнгөрсөн оны тоон үзүүлэлттэй харьцуулахад мэдээллийн лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өссөн бол биечлэн ирж зөвлөгөө авсан иргэдийн тоо 10.8%-аар буурчээ.

Зөвлөгөө, мэдээллийн лавлах 1800-1882 утсанд холбогдоход ярианы төлбөр энгийн утасны тарифаар тооцогдох ба ажлын өдрүүдэд өглөө 08:15 -16:00 цагийн хооронд мэдээлэл, зөвлөгөө өгч байна. Харин ажлын бус цагаар зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл visasection@immigration.gov.mn цахим шуудангаар хандах боломжтой гэж ГИХГ-аас мэдээллээ. 


2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ  
Үзсэн: 427 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй