Шууд Chart

Залуус хороолол чиглэлд автобусны шинэ зогсоол нэмэгдлээ

2025-01-22 13:09:43

Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо Залуус хорооллын урд 5 шарын төмөр замын доорх нүхэн гарц ашиглалтад орсонтой холбоотойгоор 10 буудлын зүүн чиглэл буюу хотын төв рүү зорчих автобусны зогсоолын байршил өөрчлөгдөж холдсоны улмаас нийтийн тээврээр үйлчлүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж, иргэд, оршин суугчдын зүгээс шинээр автобусны зогсоол гаргаж өгөх хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Нийтийн тээврийн бодлогын газарт ирүүлсэн юм.
 
Уг хүсэлтийг Тээврийн бодлого, судалгааны хэлтэс судалж, гармын зогсоолыг шинээр нэмэв.
 
Гармын зогсоолоор нийт 6 чиглэлийн нийтийн тээврийн автобус дайран өнгөрч зогсох юм.
 
Үүнд:
 
Ү:19 “Нарангийн гол-5 шар”
 
Ү:20 “Орбитын шинэ эцэс-5 шар”
 
Ч:6 “Толгойт-10-р хороолол”
 
Ч:13 “Тахилт-Саппоро-3-р эмнэлэг”
 
Ч:40 “Мах импекс-Тэнгис кино театр-Улаанхуаран”
 
Х:8 “Найрамдал зуслан-5 шар”
 
Шинэ зогсоолын байршил нь 10 буудлын автобусны зогсоолоос 500 метр, 5 шарын автобусны зогсоолоос 900 метр зайтай.
 
 
Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар

Залуус хороолол чиглэлд автобусны шинэ зогсоол нэмэгдлээ  
Үзсэн: 685 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй