
Хашааны газраа өмчилж амжаагүй байсан гэр хорооллын айл өрхүүдэд газрыг нь өмчлүүллээ. Газрын өмчлүүлснээр иргэд тухайн газрынхаа үр шимийг хүртэх ашиглах, боломж бүрэн нээгдэж байна.
Газар өмчлүүлэх ажлыг Мянганы сорилтын сангийн төслийн хүрээнд Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлсэн байна. Төслийн хүрээнд 10 мянга орчим иргэдийн газар өмчлөх эрхийг баталгаажуулж, өнөөдөр сүүлийн 10 хүнд газар өмчлөх эрхийн гэрчилгээг нь гардууллаа. Газар өмчлөх гэрчилгээгээ авснаар газрынхаа үр шимийг хүртэх, мөн үл хөдлөх хөрөнгө байдлаар эргэлтэнд оруулж ашиглах зэрэг олон давуу талтай боллоо хэмээн иргэд ярьж байна.
Төслийг гүйцэтгэгч “Acme-mon” компаний зүгээс иргэдийн газар өмчлөхөд шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлж, газар өмчлөх эрхийг нь авч өглөө. Иргэдийг сонгохдоо амьдралын бололцоо муутай, эмзэг бүлгийн эсвэл хашааны газар нь зөрчил маргаантай айл өрхийг сонгосон. Бид иргэдийн өмнөөс бүх зардал, бичиг баримт хөөцөлдөх цаг хугацааг нь хэмнэж гэрчилгээ гаргаж өглөө. Энэ иргэдэд олон давуу талын бий болгоно гэж төслийн мэргэжилтэн Дашзэвэг ярьж байна. Дуут мэдээг хүргэе.
Газар өмчлүүллээ | ||
Үзсэн: 1285 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.