Шууд Chart

Аварга хулуу 45 кг байжээ

2014-09-16 13:55:28

 

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэн, өндөр настан н.Намжилмаа олон жил хүнсний ногоо тарьж байгаа туршлагатай ногоочин юм.

 

Тэрээр хашаандаа жижиг талбайд төрөл бүрийн нарийн ногоо тарихаас гадна нэг га хүнсний ногооны талбайдаа ногоогоо тарьдаг ажээ. 
Энэ жил түүний тарьсан хулуунууд маш их томорч ургацын манлай болсон байна. Намжилмаа гуай сумынхаа соёл, эдийн засгийн өдрөөр зохион байгуулсан ногоочдын үзэсгэлэн худалдаан дээр аварга хулуугаа тавьсан байлаа. ОХУ-ын аварга нэртэй үрээр тарьсан энэ хулуу 45 кг татжээ.
Нийтэлсэн: Б.Жамбалдорж

Аварга хулуу 45 кг байжээ   
Үзсэн: 1304 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй