Шууд Chart

Хаврын тариалалтын үеэр хөрсний чийг хангалтгүй байх төлөвтэй байна

2025-05-02 15:13:11

Хаврын тариалалтын үеэр хөрсний чийг урьдчилсан мэдээг цаг уурын байгууллагаас өглөө. Тодруулбал, 2025 оны хаврын тариалалтын үед байх чийгийг хөрс гэсэх үеийн чийгээс тооцоолон үзэхэд Булганы Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Дорнодын Халхгол, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Ерөө, Баруунбүрэн, Сайхан, Алтанбулаг, Орхон, Орхонтуул, Хушаат, Зүүнбүрэн, Дархан-Уулын Хонгорын 4, 5, 6-р бригад, Алтангадас, Цайдам, Төвийн Баянчандмань, Жаргалант, Борнуур, Цээл, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Орхон-Уулын Улаантолгой, Увсын Баруунтуруунд хангалттай, Булганы Тэшиг, Бүрэгхангай, Сэлэнгийн Түшиг, Цагааннуурд дунд зэрэг, Архангайн Түвшрүүлэх, Сэлэнгийн Баянгол, Мандал, Төвийн Угтаалцайдам, Эрдэнэсант, Хөвсгөлийн Тариалан, Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр, Гурванбаянд хангалтгүй байх төлөвтэй байна.


Хаврын тариалалтын үеэр хөрсний чийг хангалтгүй байх төлөвтэй байна  
Үзсэн: 276 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй