Шууд Chart

Нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүдний үзлэг 30-40 хувьтай байна

2025-05-09 12:30:38

”Сургуульд суурилсан эрт илрүүлэг”-ийн тогтолцоог бэхжүүлэх бодлогын хүрээнд өнгөрсөн 9 сараас эхлүүлэн нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчид буюу 6 настнуудын нүд шүд зүрхний үзлэгийг хийж оношилж, эмчилж эхэлсэн.
 
Харин орон нутаг буюу 21 аймгийн нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүдний үзлэг өнгөрсөн 4 дүгээр сард эхэлж нийт аймгуудын дунд нүд шүдний үзлэг 30-40 хувийн явцтай байна.
 
Өнөөдрөөс зүрхний үзлэг хийх аппарат аймгуудад очиж байгаа бөгөөд зүрхний цахилгаан бичлэг хийж өөрчлөлттэй гарсан хүүхдүүдийг дахин зүрхний эхо үзлэгээр нарийвчлан оношилж эмчлэх юм.
 
Одоогийн байдлаар 21 аймагт эхэлсэн нүд, шүдний үзлэгийн хамрагдалт хамгийн өндөр аймаг Орхон аймаг 93 хувь, Увс аймаг 71 хувь, Дундговь аймаг 62,6 хувь, Завхан аймаг 67 хувьтай үргэлжилж байна.
 
Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүдний үзлэг 30-40 хувьтай байна  
Үзсэн: 214 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй