
ХӨСҮТ-өөс халдварт өвчний нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. Энэ талаар мэдээллийг ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа танилцууллаа.
Тэрбээр, улаанбурхан өвчний өвчлөл нэмэгдэж байна. Дийлэнх нь хүүхдийн байгууллагаас илэрч байна. Мөн Сүхбаатар аймагт Менингококкт халдвар бүртгэгдлээ.
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1550 бүртгэгдсэн бөгөөд эдгээрийн 67.6 хувь нь буюу 1048 тохиолдол нь бүрэн эдгэрсэн. Сүүлийн 24 цагт шинээр 63 тохиолдол бүртгэгдсэн. Энэ бол Улаанбаатар хот болон нийт 10 аймагт шинээр өвчлөл бүртгэгдлээ. Дийлэнх нь буюу 1098 тохиолдол нь Улаанбаатарт бүртгэгдэж байна. Эмнэлэгт 30 тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 37 тохиолдол эдгэрч хяналтаас гарлаа. Дийлэнх тохиолдлын буюу 1098 нь Улаанбаатарт бүртгэгдсэн байна. Нийт тохиолдлын 43.7 хувь нь 10-14 насныхан эзэлж байна. Тухайлбал, нэг өвчтэй хүнтэй хамт байсан вакцинд хамрагдаагүй, өмнө нь өвдөөгүй 10 хүний ес нь 100 хувь халдвар авдаг өвчин. Улаанбурхан өвчний халдвар авсан хүүхдүүдийн дийлэнх нь вакцинд хамрагдаагүй үзүүлэлттэй байна. Энэ бол маш өндөр хувь. Ихэнх нь сургууль дээр илэрч, өвчлөл нэмэгдэж байна. Нийт 50 гаруй сургууль дээр улаанбурхан өвчний халдвар бүртгэгдсэн үзүүлэлттэй байна.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 93.4 хувь нь хэвтэн эмчлүүлээд гарч байна. Мөн Архангай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Төв аймагт батлагдсан тохиолдлууд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Есөн сартай болон 2 настай хүүхдүүдийг улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагдуулахыг зөвлөж байна.
Менингококкт халдвар хөдөө орон нутагт бүртгэгдсэн хэвээр байна.
Тодруулбал, Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд 2025 оны тавдугаар сарын 6-ны 21.00 цагийн орчимд менингококкт халдварын сэжигтэй тохиолдлын талаар мэдээлэл өгсөн. Үүнд шуурхай хариу арга хэмжээ авч ХӨСҮТ болон ЭХЭМҮТ-ийн хамтран баг шуурхай арга хэмжээ авч ажиллан хуралдаж, гурав дахь хоногтоо бүтэн ажиллаж байна. Тухайн аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар тухайн суманд ажиллаж байна. Хүүхдийн биеийн байдал хүнд байгаа ч өнгөрсөн шөнө харьцангуй тогтвортой хоносон байна. Менингитийн үүсгэгч нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Одоогоор аймгийн нэгдсэн эмнэлэг болон ХӨСҮТ, ЭХЭМҮТ-ийн баг тухайн суманд ажилласан хэвээр байна” гэлээ.
Н.Сувдмаа: Менингококкт халдвар авсан хүүхдийн биеийн байдал хүнд байна | ||
Үзсэн: 157 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.