Шууд Chart

Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 70 хувьтай үргэлжилж байна

2025-05-09 16:24:21

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийг 2025-2028 онд хэрэгжүүлнэ. Үүний нэг нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материал орчмын 3000 айлын орон сууцны төсөл билээ. Төслийн хүрээнд эхний ээлжид 9.7 га талбайд 1800 айлын орон сууц барих бол хоёрдугаар ээлжид 6.7 га талбайд 1200 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр зорьж буй. Иймээс нийслэлийн Орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан тухайн байршлын газар чөлөөлөх ажлын явцтай танилцаж, ажлыг эрчимжүүлэх талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Мөнхбаяртай санал солилцлоо.

Ташрамд, энэхүү байршилд нийт 232 нэгж талбарыг чөлөөлөх бөгөөд газар чөлөөлөлтийн ажлын явц 70 гаруй хувьтай явж байна. Төсөл амжилттай хэрэгжсэнээр 3000 яндан бууна гэсэн бодит судалгаа гарсан.


Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 70 хувьтай үргэлжилж байна  
Үзсэн: 216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй