Шууд Chart

11 настай хүүхэд товлолын дагуу хүний папиллома вирусийн эсрэг вакцинд нэг удаа хамрагдана

2025-05-14 14:26:41

Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг товлолт дархлаажуулалтад нэвтрүүлж, 2024 оны 11 дүгээр сараас хийж эхэлсэн. Өнгөрсөн 2024 онд 11 настай 70 гаруй мянган хүүхэд хамрагдахаас 30 гаруй мянган  орчим хүүхэд хамрагджээ. Одоогийн байдлаар дархлаажуулалтын хамрагдалт 40 хувьтай явагдаж байна.

Үндэсний товлолт дархлаажуулалтаас хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулалт хамруулдаг. Иймээс 11 настай хүүхэд нь Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй бол нөхөж хамрагдах боломжтой. 11 настай хүүхэд товлолын дагуу хүний папиллома вирусийн эсрэг вакцинд нэг удаа хамрагдана.

Энэ  вакцин нь хүний папиллома вирус (ХПВ)-ээр үүсгэгддэг толгой хүзүү, ам залгиур, үтрээ, умайн хүзүү, шодой, хошногоны зэрэг олон хортой болон хоргүй хавдраас сэргийлнэ. Иймээс сургууль дээр зохион байгуулагдсан  дархлаажуулалтаас хоцорсон бол өөрт ойр сум болон өрхийн эрүүл мэндийн төвд хандан үнэ төлбөргүй хамрагдаарай.

 

 

 

 

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

11 настай хүүхэд товлолын дагуу хүний папиллома вирусийн эсрэг вакцинд нэг удаа хамрагдана  
Үзсэн: 152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй