Шууд Chart

Манай Улсад нийт 756 нэр төрлийн электрон тамхи борлуулагдаж байна

2025-05-15 12:33:24

ЭМЯ-ны хүсэлтээр ДЭМБ Монгол Улсын электрон тамхины зах зээл, хэрэглээ, нэн ялангуяа маркетингийн стратеги хүүхэд залуус электрон тамхи хэрэглэхэд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгааны ажлыг захиалж гүйцэтгүүллээ. Уг судалгааг Сингапур Улсын судлаачдын баг гүйцэтгэсэн бөгөөд урьдчилсан дүнг өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд танилцуулав.

Судалгаанд Улаанбаатар хотын төвийн болон захын дүүргүүдэд орших ерөнхий боловсролын зарим сургуулиуд, кино театр, парк, дэлгүүр худалдааны төв зэрэг хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрөөдөг нийтийн эзэмшлийн цэгүүдийг хамруулсан байна. Ингэхдээ ДЭМБ-ын Сургуульд суурилсан судалгааны арга зүйд үндэслэж судалгааны бусад холимог арга зүйг давхар ашиглажээ. Уг судалгаанд хамрагдсан сурагчдын дийлэнх нь электрон тамхийг ямар нэг байдлаар хэрэглэж үзсэн, тогтмол хэрэглэдэг, сургууль, гэрийн ойролцоох хүнсний жижиг дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой, электрон  тамхи татах нь цаг үеэ дагасан, загварлаг байдаг, олны танил хүмүүс хэрэглэж байгааг харахад “күүл харагддаг” гэх мэт хариултыг нийтлэг сонгож хариулсан байна.

Түүнчлэн 2025 оны байдлаар зах зээлд нийт 756 нэр төрлийн электрон тамхи борлуулагдаж байгаа нь 2020 онтой харьцуулахад нэр төрлийн хувьд огцом өсжээ. Судалгааны эцсийн тайлан удахгүй бэлэн болох ба судалгааны дүнд үндэслэж эрүүл мэндийн бодлого боловсруулагчдад тодорхой зөвлөмж, интервенциүдыг санал болгох юм.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Манай Улсад нийт 756 нэр төрлийн электрон тамхи борлуулагдаж байна  
Үзсэн: 156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй