
Хайлсан цас, мөсний улмаас Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 115 см, Хангай нуруунаас усжих Идэр, Сэлэнгэ, Орхон, Хануй, Гичгэнэ, Хойттамир, Богд, Буянт, Завхан, Цагаантуруут, Алтай нурууны Ховд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-35 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Булган гол үерийн түвшинг 15-40 см, Буянт гол үерийн аюултай түвшинг 10 см орчим даван үерлэж байна.
Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна | ||
Үзсэн: 234 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.