Шууд Chart

Төрөлжсөн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулжээ

2025-05-28 15:55:44

ЭХЭМҮТ, УГТЭ, ГССҮТ, СЭМҮТ-ийн эмч мэргэжилтнүүд "Эрхэм нандин сувд" ТББ-тай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулсан төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоог дөрвөн  өдрийн турш зохион байгуулжээ.

 

Урьдчилан сэргийлэх төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоонд 14 аймаг, Улаанбаатар хотын 497 хүүхдийг хамруулжээ. Давхардсан тоогоор 2161 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд арван найман чиглэлээр хүүхдийн төрөлжсөн мэргэжлийн эмч нарын оношилгоо, эмчилгээ хийгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.  Энэхүү үзлэгийн явцад мэс заслын заалттай 21 хүүхэд оношлогдож, мэс засалд орохоор төлөвлөгдөж байгаа аж.

 


Төрөлжсөн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулжээ  
Үзсэн: 332 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй