
Нийслэлийн прокурорын газраас Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газартай хамтран нэгдсэн удирдамжийн дагуу “Мансууруулах эмийн эргэлтэд хяналт тавих” шалгалтыг 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулжээ. Шалгалтын хүрээнд эмнэлэг, эм ханган нийлүүлэх байгууллага болон эмийн сангуудад худалдаалагддаг мансууруулах эмийн орлого, зарцуулалтад хяналт шалгалт хийсэн байна.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Янжиндулам: Хяналт шалгалтын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн хэрэглээтэй эмнэлэг, эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллага зэрэг нийт 17 байгууллагад шалгалт хийсэн.
Шалгалтаар гэмт хэргийн шинжтэй 10 үйлдлийг илрүүлсэн. Мөн мансуурах зорилгоор сэтгэцэд нөлөөт эмийг хууль бусаар олж авч хэрэглэсэн, жоргүйгээр бусдад худалдан борлуулсан зөрчлийн шинжтэй 4 үйлдлийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Нийслэлийн прокурорын газраас гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах зорилгоор гурван байгууллагад прокурорын мэдэгдлийг бичиж, хүргүүлээд байна.
Эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагад шалгалт хийжээ | ||
Үзсэн: 213 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.