Шууд Chart

Улаанбурханы дархлаажуулалтын цэг ХӨСҮТ-ийн хүлээн авах яаралтай тусламжийн хэсэгт 24 цагаар ажиллаж байна

2025-06-12 09:04:26

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын голомтын хавьталд 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинжуулалт хийх дархлаажуулалтын цэг ХӨСҮТ-ийн хүлээн авах яаралтай тусламжийн хэсэгт 24 цагаар ажиллаж байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдолтой хавьтал болсон та улаанбурхнаар өвдөөгүй бол улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдаагүй бол дархлаажуулалтын цэгт вакцинд хамрагдаарай. Вакцин хийлгэснээр халдвар тараахаас сэргийлнэ.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 72224444, 100 утсанд хандана уу.

 


Улаанбурханы дархлаажуулалтын цэг ХӨСҮТ-ийн хүлээн авах яаралтай тусламжийн хэсэгт 24 цагаар ажиллаж байна  
Үзсэн: 210 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй