Шууд Chart

Ойрын 10 хоногийн цаг агаарын төлөв

2025-06-13 11:07:46

2025 оны 06 дугаар сарын 13-наас 06 дугаар сарын 22-ныг хүртэлх

10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

 

Зургаадугаар сарын 15-наас ихэнх нутгаар дулаарна.

Хур тунадас: Зургаадугаар сарын 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно, дуу цахилгаантай. 

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 

Агаарын температур: Зургаадугаар сарын 15-наас ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм дулаан, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 29-34 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө  25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.  

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Зургаадугаар сарын 13,14-нд бага зэргийн бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Зургаадугаар сарын 15-наас дулаарч шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна


Ойрын 10 хоногийн цаг агаарын төлөв  
Үзсэн: 350 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй