Шууд Chart

Улсын нэгдүгээр төв эмнэлэг цөмийн оношилгооны шинэ СПЕКТ/КТ аппараттай боллоо

2025-06-23 16:01:23

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн Цөмийн оношзүйн тасаг өнөөдөр 2 дахь СПЕКТ/КТ аппаратаа хүлээн авлаа. Цөмийн технологийг эмчилгээнд ашигласнаар эрхтний эмгэг, хавдрын голомтот эсийг нэгэн зэрэг оношлох, бодисын солилцоо оношлох боломж бүрдсэн юм.

2012-2013 онд тус эмнэлэгт ОУАЭА болон Монгол Улсын Засгийн газрын хамтарсан санхүүжилтээр анх 2 толгойт СПЭКТ/КТ дижитал гамма камер суурилуулжээ. Үүний үр дүнд манай улсын хавдар өвчний оношилгоо, эмчилгээний түвшин нэг шатаар дээшилж, эмгэг процессыг эсийн болон молекулын түвшинд оношилдог болжээ.

Мөн нэг удаагийн шинжилгээгээр авах боломжгүй бүтцийн болон үйл ажиллагааны мэдээллийг нэгэн зэрэг өөр өөр дүрслэлээс гарган авах боломж бүрдсэн байна. Оношилгооны зөрүү гарах эрсдэл багасан, оношилгоо, эмчилгээний шинэ арга нэвтрүүлэх боломжтой болжээ.

Нэгдүгээр эмнэлэгт шинээр хийх эмчилгээ, оношилгоо

  • Хорт хавдрын ясны үсэрхийллийг ялган оношлох, СПЭКТ хийж 3 тэнхлэгээр зүслэг хийх аргачлал
  • үрхний цусан хангамжийн болон Gated буюу зүрхний миокардийн булчингийн хөдөлгөөнийг үнэлэх үйл ажиллагааны шинжилгээг нэг дор хийж үнэлгээ өгөх аргачлал
  • Бамбайн сцинтиграфи буюу зураг авалтын шинжилгээг бамбайн үйл ажиллагаа буюу шингээлтийг шинжилгээтэй хамт хийх аргачлал.
  • Хордлогот болон зангилаат бахуутай өвчтөний Иод-131-ын эмчилгээний тунг тогтооход шаардлагатай бамбайн жин, үйл ажиллагааны шингээлтийн үзүүлэлтийг Мо-99/Tc-99м-ыг ашиглан тогтоох аргачлал
  • амбайн зэргэлдээх булчирхайн хавдрыг илрүүлэх “Паратиреоид сцинтиграфийн аргачлалуудыг амжилттай нэвтрүүлсэн.
  • өөрний үйл ажиллагааны сцинтиграфийн тоон үзүүлэлтүүд нэмэгдэж зургийн чанар эрс сайжирсан төдийгүй зураг угаах гар ажиллагааг халж энгийн принтерээр хэвлэх
  • Радиоиммунологийн лабораторид хийгддэг даавар болон хавдрын маркерын шинжилгээнүүдийг Олон улсын Радиоиммунологийн шинжилгээний гадаад хяналтын программд оруулах аргачлалуудыг тус тус нэвтрүүлсэн байна.
  • Цөмийн анагаах ухаан нь хүний бие махбодын хэвийн болон эмгэг үйл явцыг цацраг идэвхт изотопын тусламжтайгаар оношлох, эмчлэх аргыг хөгжүүлсэн шинжлэх ухааны залуу салбар юм.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг цөмийн оношилгооны шинэ СПЕКТ/КТ аппараттай боллоо  
Үзсэн: 153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй