Хоолойны үрэвсэлтэй хүн хар нэрсний өтгөн хандаар ам, хоолойгоо зайлна. Үүний тулд 100 гр хуурай үрийг 500 гр усанд буцалган 300 гр болтол ширгээж хандлаад хөргөн шүүгээд амаа зайлахад маш сайн нөлөөтэй.
Хар нэрс идвэл нүдний хараа сайжирдаг. Мэнгэр өвчтэй хүн уулын нэрсийг битүү саванд нэг аягыг ёотон, шар тостой хийгээд тогоотой усанд битүү жигнэж, уураг шиг болтол нь буцалгаад бүлээнээр нь ууна. Үүнийхээ дараа наранд толгойгоо халаахгүй хэвтвэл эдгэнэ. Уушгины архаг өвчтэй хүн нэрс, чацаргана мэтийн жимсийг цагаан гүүний түүхий сүүнд хийж исгэн 15 хоног уухад бие мэдэгдэм сайжирдаг.
Нэрс нь ходоодны хүчил багадсан өнгөц үрэвсэл, ялангуяа гэдэс эвгүйцэх, элэгний үрэвсэл, үе мөчний хэрэх, бөөрний чулуу, арьсны өвчнүүдийн үед сайн эм болдог.
Үүний тулд хоёр аяга буцалсан усанд цайны халбагаар гурваас дөрвөн удаа хийж таван цаг гаруй тавьж хандлан аяганы дөрөвний нэгээр өдөрт дөрвөн удаа ууна.
Мөн нэрс цусан суулга, гэдэсний хижиг, сахуугийн өвчин үүсгэгчийг үхүүлдэг учир цайны дөрвөн халбага нэрсний үрийг нэг аяга буцалсан усанд хийж тасалгааны халуунд найман цаг байлгасны дараа бүтэн өдөрт нь багтаан уудаг. Өтгөн хатдаг хүн шинэхэн нэрсийг удаан хугацаагаар хэрэглэхэд өтгөн хатахаа больдог гэнэ.
Нэрсний ач тус... | ||
Үзсэн: 4478 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.