Шууд Chart

Өнөөдөр "Дэлхийн адууны өдөр"

2025-07-11 11:08:07

Хүн төрөлхтний хөгжил дэвшилд адуу мэт хэдхэн амьтад гүн гүнзгий хувь нэмрээ оруулжээ.

Евразийн тал нутгийн эртний нүүдэлчдээс Олимпын тавцан, морины зүчээ хүртэл адууг бараа тээвэрлэлт хийх, газар хагалах, дайнд оролцох, сэтгэл тайтгаруулах зэрэгт ашиглаж ирсэн. 

Өнөөгийн техник техногийн эрин зуунд ч ажлын морьдыг фирмийн аж ахуйд хэрэглэн, морьтон хамгаалагчид зэрлэг ан амьтдыг хамгаалж, эмнэлэгт одой морьд өвчтөнүүдэд баяр баяслыг бэлэглэж байна. Урт удаан нөхөрлөлийн бэлэг тэмдэг болгож, НҮБ-ын Ерөнхий Ассамблей 07 дугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тунхаглах 79/291 тоот тогтоолыг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан. Уг тогтоолоор засгийн газрууд, сургуулиуд, аж ахуйн нэгжүүд, иргэдийг адууны үүрэг, хувь нэмрийг алдаршуулж, эдүгээ цагт тулгамдаж буй сорилт бэрхшээлүүдийг бууруулах өдөр болгохыг уриалсан. 

Тоо баримт нэгийг өгүүлдэг: 2023 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тооцооллоор дэлхий дээр 60.8 сая морь байгаа ба тэдгээр нь харилцан адилгүй тархсан гэжээ. АНУ-д 2.41 сая морь, давжаа морьдыг 63,000 фирмд үржүүлж байна /2022 USDA Census/. Харин Европын Холбоод 7 сая адуу, түүний төрөл зүйлийг үржүүлэгч байгаа бөгөөд тэдгээр нь 800,000 ажлын байрыг үржүүлэг, спорт, аялал жуулчлалын салбарт бий болгож байна. 

Монгол Улсад аж амьдралын нэг хэсэг адуу хэвээр байгаа бөгөөд 3.3 сая хүн амд 3.4 сая адуу ногдож байна. Спорт, аж үйлдвэрийн хэрэглээнээс гадна адуу, илжиг, луус зэрэг нь алслагдсан бүс нутгийн аж амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг. 

Ан амьтны эрүүл мэндийн дэлхийн байгууллага, НҮБ-ын ХХААБ-ын хамтарсан судалгаанд 112 сая ажлын морь болон түүний төрөл зүйл бага болон дундаж орлоготой 600 сая хүний аж амьдралд тус нэмэр болдог гэжээ. Эдгээр амьтад ус зөөх, үр тариа тээвэрлэх, өрхийн өдөр тутмын аж амьдралд дэмжлэг болдог байна. 

Адууны хэвийн амьдрах орчин нөхцөл доройтох болсон. Дэлхийн цаг уурын байгууллагын мэдээлж буйгаар 2024 онд дэлхийн даяар бүтэн жилийн температур өмнөх жилийн түвшингөөс даруй 1.5 хэмээр өсжээ. Энэ дулаарал нь ажлын болон спортын морьдын стрессийг нэмэгдүүлж байна. Олимпын тэмцээний сэрүүцүүлэгчтэй зурвасаас дэлхийн нийгмийн шинэ хэм хэмжээ бий болгож буй уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь чухал болж байна.

Иймээс “Дэлхийн адууны өдөр” нь энгийн нэг тэмдэглэлт өдөр биш бөгөөд биднийг тэжээж, эдийн засагт тус нэмэр болдог, санаа сэтгэлийг өргөдөг хүн төрөлхтний эртний нөхөрлөлөө хамгаалах уриалга юм.


Өнөөдөр "Дэлхийн адууны өдөр"  
Үзсэн: 273 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй