Шууд Chart

Өнөөдөр “Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна

2025-10-15 15:41:21

2008 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхагласан.
Энэ жилийн хувьд “Гараа савандах угаах нь баатарлаг үйлдэл юм" гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Жил бүрийн энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь сая сая хүмүүсийг гараа савандаж угаахыг уриалсан томоохон компанит ажил болдог билээ. Гараа савандаж угаах нь нийт хүн ам, ялангуяа бага насны хүүхдийг суулгалт халдвар, амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн, хүн бүрийн хийж чадах хялбар арга гэдгийг сануулахад чиглэдэг.
Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж, гараа тогтмол, савандаж угаах дадлыг хэвшүүлэх нь эрүүл мэндээ хамгаалахад оруулж буй том хувь нэмэр юм гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.  

Өнөөдөр “Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна  
Үзсэн: 181 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй