Шууд Chart

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12505 болжээ

2025-07-18 09:19:14

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 18-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12505 хүрээд байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй – 285 хүн

  • Хөнгөн – 39
  • Дунд – 224
  • Хүнд – 19
  • Нэн хүнд-3 нөхцөл байдалтай байна.

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн  11986, гэрээр эмчлүүлж буй  285, нас барсан найм, хавьтал болсон нийт 93022 хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4843-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2689, 5-9 насны 1589 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.

 


ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12505 болжээ  
Үзсэн: 141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй