Шууд Chart

Манай улс Гепатитын вирусийн халдварын тархалт өндөр оронд тооцогддог

2025-07-28 17:51:37

Гепатитын эсрэг дэлхийн өдрийг жил бүрийн 7.28 нд дэлхий нийтээрээ тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Гепатитын халдварын тархалтыг таслан зогсоож, элэгний хавдраас сэргийлье” уриан доор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Гепатитын халдварыг таслан зогсоох шаардлагатай юм бэ гэвэл В С D вирус нь элгийг сонгомолоор гэмтээж элэгний хавдарт хүргэдэг. Сүүлийн гуравхан жилийн дотор 7023 хүн элэгний хавдраар шинээр оношлогдож 4948 хүн нас барсан байна. 7000 гаруй айл элэгний хавдартай тэмцэж 4948 айл хайртай хэн нэгнээ алджээ. Энэ бүхний суурь шалтгаан нь Гепатит вирус гэж нэрлээд байгаа В С D вирус юм. Тийм учраас халдварын тархалтыг зогсоох шаардлага бидний өмнө тулгамдаж байна.

Гепатитын халдварын нөхцөл байдал бол Монгол улсын хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг. Манай улс Гепатитын вирусийн халдварын тархалт өндөр оронд тооцогддог. 2022 онд 221 хүн, 2023 онд 270 хүн бүртгэгдсэн ба 2024 онд 213 хүн оношлогдсон нь сүүлийн 5 жилийн дундажтай харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Гепатитын вирусийн халдвар

  • Гэр бүлийн дотор вирусийн халдвартай хүнээс
  • Гоо сайхны үйлчилгээ
  • Шивээс хийлгэхдээ ариун багаж хэрэгсэл, нэг удаагийн зүү тариур хэрэглээгүйгээс
  • Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох зэрэг замаар голдуу тархаж байна.

Халдвартай иргэд маань вирус тээсэн гэдгээ маш хожуу мэдэж байгааг мөн анхаарч вирус илрүүлэх шинжилгээ заавал хийлгэж хэвшихийг уриалъя аа. Энэ бол маш чухал алхам бөгөөд энэ тохиолдолд С вирусийн эмчилгээ хийлгэх, эхээс урагт халдварлахаас сэргийлэх, эмчийн хяналтад орох, хүнд өвчнийг эрт үед нь оношлох зэрэг маш чухал ач холбогдолтой юм. Жишээ нь эхийг жирэмсэн үед нь В, С вирусийн халдвартай эсэхийг илрүүлэн, эмчийн хяналтад авах, нярайг төрснөөс хойш 24 цагийн дотор В вирусийн эсрэг вакцинд хамруулснаар хүүхэд халдвар авах, өвчлөхөөс сэргийлж чадна.

 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Манай улс Гепатитын вирусийн халдварын тархалт өндөр оронд тооцогддог  
Үзсэн: 171 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй