
"Инчён 2014” Азийн зуны спортын XVII наадам долоо дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шөвгийн наймын тоглолт эхэлнэ.
Манай улсын шигшээ баг БНСУ, Йорданы багтай тоглон нэг хожил, нэг хожигдолтойгоор шөвгийн наймд шалгарлаа.
Шилдэг найман баг дахин хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөх бөгөөд “G” хэсэгт БНХАУ, Монгол, Иран, Япон, “H” хэсэгт Казахстан, БНСУ, Филиппин болон Катар улсын шигшээ багууд шалгарлаа.
Өнөөдөр дөрвөн тоглолт болох бөгөөд “G” хэсэгт БНХАУ-Монгол, Иран-Япон, “H” хэсэгт Казахстан-БНСУ, Филиппин-Катар улсын тоглолт болно. Монгол-БНХАУ-ын шигшээ багийн тоглолт Улаанбаатарын цагаар 13:00 цагт Инчён хотын “Хуасон” спортын ордонд болох юм.
Монголын баг БНХАУ-ын багтай тоглохоор болжээ | ||
Үзсэн: 1243 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.