Шууд Chart

Хүүхдээ цэцэрлэгт хамруулах хүсэлт гаргах заавар

2025-08-02 16:14:13

Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах хүсэлт илгээхдээ дараах зүйлсийг анхаарна уу.

  • Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-MONGOLIA цахим системээр илгээх боломжтой.
  • Е-MONGOLIA цахим системээр орох боломжгүй иргэд жил бүрийн заасан хугацаанд багтаж өөрт ойр байрлах цэцэрлэгт очиж дэмжлэгийн багт хандаж бүртгүүлэх хүсэлт гаргах боломжтой. 

ХАЯГИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ ГЭЖ БУЙ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД:

1. Цэцэрлэгийн элсэлтийн цахим бүртгэлд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн оршин суух бүртгэлтэй хүүхдүүд хамрагдана.

2. Орон нутгийн хаягтай иргэн Нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягийг элсэлтийг зохион байгуулах хугацаанаас өмнө шилжүүлэх шаардлагатай.

3. Түр оршин суугчийн хүүхэд Нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягийг элсэлтийг зохион байгуулах хугацаанаас өмнө шилжүүлэх шаардлагатай.


Хүүхдээ цэцэрлэгт хамруулах хүсэлт гаргах заавар  
Үзсэн: 212 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй