Шууд Chart

Энэтхэгт таван настай охид нууц хурим хийдэг

2014-09-26 16:06:18

Хэдийгээр хууль бус боловч Энэтхэгт бага насны охид хүнтэй сууж, хурим хийдэг байна. Афган, Йемен зэрэг улсад бага насны охид өөрөөсөө хэд дахин ах хүнтэй суух тохиолдол элбэг байдаг. Эдгээрээс болж охидын эрх зөрчигдөж байна гэж хүүхдийн эрхийн байгууллага үзэж байна.

Энэ охин таван настай. Түүний сүйт залуу найман настай. Энэтхэгийн төвд орших Ражастан тосгонд Акатиж гэдэг фестиваль, баяр ёслолын үеэр бага насны хүүхдүүд гэрлэдэг байна. Гэхдээ хуримын ёслол маш нууц болдог байна. Тосгоны оршин суугчид ч бага насны хүүхдийн хуримын ёслолын талаар хүнд хэлдэггүй. Энэтхэгийн хуулиар бол эмэгтэй хүүхэд 18 нас хүрэхээс нааш гэрлэж болдоггүй, хууль бус учраас хүүхдийн хурим голдуу шөнө дунд нууцаар болдог байна.  

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын  байгууллагын хэлж байгаагаар Ражастанд 10 эмэгтэй хүүхэд тутмын 7 нь 18 нас хүрээгүй байхдаа гэрлэдэг байна. Йемен болон Афганистанд бага насны охид өөрөөсөө хэд дахин ах хүнтэй гэрлэх явдал байдаг. Олон улсын байгууллагын мэдээлж байгаагаар Йемен охидын талаас илүү хувь нь 18 нас хүрэхээсээ өмнө гэрлэдэг байна. Йемен охидын эцэг эх нь охиноо хамгаалах үүднээс эрт гэрлүүлдэг байна. Учир нь эцэг эхчүүд охиноо гэрлэхээсээ өмнө өөр олон хүнтэй харьцаанд орох, охиноо эдийн засаг мөнгө санхүүгийн хувьд хүнд байдалд орохоос сэргийлж эрт гэрлүүлдэг байна.

Зарим тохиолдолд охид гэрлэсэн ч насанд хүрэхээс нааш нөхөртэйгээ хамт амьдардаггүй, харьцаанд ордоггүй байна. Хүүхдийн гэрлэлт тэр болгон хүний хараанд өртөөд байдаггүй, голдуу нууц байдаг. 3 жилийн өмнө Йемений нэгэн бага насны охин багагүй шуугиан тарьж олны анхаарлыг татсан. Учир нь Нүжүүд  Али  гэдэг охин 10 настай байхдаа өрөөс нь 3 дахин ах буюу 30 настай хүнтэй суужээ. Түүний нөхөр, охиныг 20 нас хүртэл нь дотно харьцаанд орохгүй гэж эцэг эхэд нь амлажээ. Гэтэл нөхөр нь Нүжүүд  Алиг зодож занчин хүчирхийлдэг байсан байна.

Нүжүүд  Али  “Би түүнтэй унтахыг хүсээгүй. Гэтэл тэр намайг зодож, хүчээр секс хийсэн” гэжээ. Харин нөхөр нь түүнийг зоддоггүй байсан гэж мэдүүлжээ. Нүжүүд  Али  хойд эхийнхээ зөвшөөрсний дагуу ганцаараа шүүх хурлаар орж, нөхрөөсөө салах өргөдөл өгчээ. Шүүгчид салах өргөдлийг хүлээн авч  Нүжүүд  Алиг нөхрөөс нь салгажээ. Нүжүүд  Али одоо бага насны хүүхдийн гэрлэлтийн эсрэг тэмцдэг идэвхтэн болсон байна. Хэдэн жилийн өмнө Йеменд 12 настай охин хүүхдээ төрүүлэх гэж байгаад амиа алдаж байсан байна. Мэргэжилтнүүд бага наснхы охид жирэмсэн болох нь цус алдах, хүүхдээ дутуу тээх зэрэг хүндрэл гардаг. Учир нь хүүхэд тээх нас нь болгоогүй,  гемоглобин гэдэг уураг бага байдгаас цус ихээр алддаг гэж үздэг байна. Йемен улс хүүхдийн эндэгдлээр ойрхи дорноддоо толгой цохидог улс юм байна.


Энэтхэгт таван настай охид нууц хурим хийдэг   
Үзсэн: 7115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.22.xxx [202.179.22.xxx] 2014-09-28 16:07
Хүүхдээ ядаж ойролцоо насны хүүхэдтэй нь сүй тавьж байгаа нь одоо яая гэхэв гэж бодоход 30 настай хүнтэй гэрлүүлнэ гэдэг байж боломжгүй зүйл. тийм хүнтэй гэрлүүлж байгаа бол тэр бол гаж донтой хүний хүслийг гүйцэлдүүлж байна гэсэн үг ш дээ. Монгол оронд Монгол хүн болж төрсөндөө баярлах юм даа
203.160.55.xxx [203.160.55.xxx] 2014-09-27 12:01
engwel amar ym bishuu
162.224.228.xxx [162.224.228.xxx] 2014-09-27 11:51
balai gazar bna..

Бидэнтэй нэгдээрэй