Шууд Chart

Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн барилгыг энэ сард багтаан ашиглалтад оруулах үүрэг өгчээ

2025-08-08 14:38:38

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, ГБХНХЯ-ны Эдийн засаг, санхүү төсөв хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Энхтөр нар Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн барилгын ажлын явцтай  өнөөдөр танилцлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуралдааны 45 дугаар тэмдэглэлд тусгасны дагуу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн шинэ барилгын шав тавигдсан ба 8 давхар бүхий эмнэлгийн барилгын ажлын явц 95 хувийн гүйцэтгэлтэй байна.

Сайд Т.Аубакир тус эмнэлгийг ашиглалтад оруулахад шаардлагатай үлдэгдэл хөрөнгийг шийдвэрлэх, тоног төхөөрөмжийн тээвэрлэлт, ашиглалт, хамгаалалтад анхаарч ажиллахыг, мөн барилгыг энэ сард багтаан ашиглалтад оруулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өглөө.


Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн барилгыг энэ сард багтаан ашиглалтад оруулах үүрэг өгчээ  
Үзсэн: 155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй