
Ерөнхий боловсролын сургуулийн эмч, сэтгэлзүйч, хоолзүйч, хүүхдийн цэцэрлэгийн эмчийн сул орон тооны мэдээллийн Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. Доорх сул орон тооны судалгааг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбарын 2024- 2025 оны хичээлийн жилийн статистик тайлангийн нэгдсэн тоо мэдээлэлд үндэслэн гаргасан байна.
2025-2026 оны хичээлийн жилд 21 аймаг, 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуульд урьдчилсан байдлаар нийт 462 сэтгэл зүйч, 355 эмч, 463 хоол зүйч, хүүхдийн цэцэрлэгт 630 эмчийн сул орон тоо шаардлагатай байгаа аж. Үүнээс орон нутгийн ерөнхий боловсролын сургуульд: 371 сэтгэл зүйч, 245 эмч, 357 хоол зүйч, хүүхдийн цэцэрлэгт 329 эмч, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд: 91 сэтгэл зүйч, 110 эмч, 106 хоол зүйч, хүүхдийн цэцэрлэгт 301 эмчийн сул орон тоо байна.
2025-2026 оны хичээлийн жилд ЕБС-д 462 сэтгэл зүйч, 355 эмч, 463 хоол зүйч шаардлагатай байна | ||
Үзсэн: 186 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.