
Өнөөдөр аргын тооллын 2014 оны есдүгээр сарын 28. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын дунд харагчин тахиа сарын шинийн 4. Адъяа гараг. Хонгорцог одтой, 8 цагаан мэнгэтэй хар бар өдөр. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 7 цаг 01 минутад мандан, 18 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бөө, удганы үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Таны хуанли дахь бас нэг сайхан өдөр. Энэ өдөр тайван биш зан чинь эерэг байдлаар гадагшилж, ёстой л амралтын өдөр болж чадна. Одоо орж ирэх ухаалаг санаанууд ажил мэргэжилдээ болон бизнесийн тал дээр амжилтанд хүрэх сонирхолтой нээлт байж болох учраас санаачлагатай байх юм бол нөхцөл байдал сайн тал руугаа өөрчлөгдөнө. Сайн найзуудтайгаа цагийг хамт өнгөрөөх, нийгмийн харилцан үйлчлэл ба халуун дотно харьцаанаас таашаал авах нь таны яг одоо хайж буй зүйл байх болно.
Үхэр (4/20-5/20)
Хязгаарлагдмал өдөр. Хэдийгээр найз нөхөд, түнш хамтрагч хайж байгаа нэгэнд нь сайн цагууд гарах боловч ерөнхийдөө нэг их сайн өдөр биш байх болно. Гунигтай уур амьсгал нөмөрч, таны урам зориг, баяр баясгаланг хязгаарлах болно. Цаг хугацаа, огноо андуурах, будилах зүйл гарч магад. Аялалын баримт авахад хэрэгтэй бичиг цаасны ажил цагтаа ирэхгүй байж магад.
Хамтатгах (5/21-6/21)
Сарын эцэст амьдралын төвшин дээшилж шинэ уулзалт хэтийн төлөвт онцгой анхаарал хандуул. Та нөхцөл байдлаа өөрчлөөд үз. Аливаа хууран мэхлэлтийг та мэдрэх болно. Мөн саяхан таныг хуурах гэж оролдсон хүмүүст ч тусламжийн гар сунгахад бэлэн байх болно. Санасан бодсон тань бодит байдалтай нийцэхгүй байгаад шаналах хэрэггүй.
Мэлхий (6/22-7/22)
Сайн өдөр. Илүү хариуцлага хүлээхэд бэлэн байгаа байдал чинь нэмэгдэнэ. Бизнесийн хэлэлцээр чинь нийгмийн орчинд сайн явагдана. Ирэх өдрүүдэд та нэлээд нийгмийн хандлагатай болж магадгүй, ололт амжилтыг тань сайн зохицуулдаг чадвар эсвэл уран бүтээлчийн авъяас хэлбэрээр бий болдог.
Арслан (7/23-8/22)
Ачлалтай өдөр. Гэр бvлийн амьдралд санаа зовно. Хэрвээ та хvvхдээ асрахын зэрэгцээ ажилладаг бол гэрийн ажил, алба хоёроо зэрэг амжуулах гэж их хичээх хэрэгтэй. Энэ нь таны гэр бvлийн хvнд таалагдахгvй хэрvvл маргаан vvсэх байх. Гэвч танд мөнгөний шаардлага их байх тул шийдвэр гаргахад хvндрэлтэй байна. Тиймээс та энэ ажилдаа хэн нэгнийг туслуулж болох юм. Өнөөдөр идэвхтэй байх нь сайн vр дvнг авч ирнэ. Та байгаль орчиндоо санаа тавьж, бага ч болов хувь нэмрээ оруул.
Охин (8/23-9/22)
Сайхан өдөр. Энэ өдөр гараг эрхэс аз бэлэглэх болно. Ганц биө бол хайр дурлалаа хайх хэрэгтэй. Дэлгүүр хэсэхдээ болгоомжтой байж хариулт мөнгөө сайн шалга. Ажлын болон дотны хамтрагч чинь санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
Жинлүүр (9/23-10/22)
Сайн өдөр. Өөрийнхөө бодол санаа, төсөл хөтөлбөрөө, доромжилсон доош нь хийсэн байдлаас ангид танилцуул. Ингэснээр хүмүүс таны гарт орж үйл явц хурдсах болно. Чухал тэмдэглэлт баяр тохиолдож болзошгүй. Сохор болзоонд бүү яв. Хэн нэгэн танихгүй хүнтэйгээ уулзахын муу зүйл нь хэсэг хугацаанд өөрийнхөө огтхон төсөөлж байгаагүй тийм хүнтэй уулзах болно.
Хилэнц (10/23-11/21)
Ихэнх хилэнцийн ордныхныг аз завшаан хүлээж байна. Нэг газраас нөгөө рүү явах болоод удаан хугацааны турш утсаар ярих зэрэг нь ажлаа амжуулахад тусална. Шинээр нүүж ирсэн хөршдөө нэгдмэл байдлын талаар зөвлөгөө өгөх хэрэгтэй. Үр дүнд нь та нарын хооронд маш сайхан харилцаа үүснэ. Хичээл зүтгэлээ амжилтанд хүргэх талаарх зүйлсийг судалж мэдэх хэрэгтэй. Хэрвээ та интернэтээр судалгаа хийж чадахгүй бол орон нутгийн номын сангаас олж авах нь тохиромжтой.
Нум (11/22-12/21)
Тогтвортой өдөр. Бодол санаа тань танд юу ч гэж хэлсэн зүрх сэтгэлээ чагна. Та өөрийгөө золиослон хэн нэгэнд сайныг хийдэг үү. Хэрвээ тийм бол энэ өдөр өөрийнхөө хүслийг дахин бод. Уг асуудлуудад анхаарлаа хандуул. Эцэг эхтэйгээ уулзан тэднийхээ яриаг сонс. Сонирхолтой зүйлийг олж мэднэ. Хайрт тань таныг бусдаас хөндийрүүлэх гэж оролдоно. Гэвч та өөрийнхөөрөө байхыг хичээ.
Матар (12/22-1/19)
Азтай өдөр. Аз жаргалын зөн совин, азтай учралууд тохиосон хайр татам өдөр болно. Хүүхдүүддээ, хайртдаа болон гэр бүлийн гишүүддээ хайртайгаа мэдрэмжээрээ, хайраараа, үг яриагаараа илэрхийлэхэд амархан байх болно. Ойр дотны, эрхэм хүмүүстээ хайрын үгээ шивнэн энхрийллээ үзүүлж хайрын харилцаагаа бэхжүүл. Найзуудтайгаа цагийг чимээгүйхэн өнгөрөөх нь шинэ эрч хүч өгч амраана. Ганц бие эрчүүд хайр сэтгэлд азтай байх тул бусадтай уулзаж танилцахад бэлэн бай.
Хумх (1/20-2/18)
Тайван өдөр. Гэр бүлийн амьдралдаа санаа тавих өдөр. Хэрэв гэр бүлийн шийдвэрлээгүй маргаан урт удаан хугацааны турш үргэлжилж байгаа бол энэ өдөр тэр бүгдийг эцэслэхэд тохиромжтой. Мөн олон нийтийн үйл хэрэгт таатай байх бөгөөд байнгын хариуцлагатай үүргүүдээсээ холдож хөгжилтэй байдал бий болгоход тохиромжтой. Бага хэмжээний гэр бүлийн тэмдэглэлт явдал магадгүй томоохон найр болох магадлалтай. Энэ өдөр тохиох шохоорхолын харц зүгээр нэг өнгөрөх сээтэгнэл байхгүй л болов уу.
Загас (2/19-3/20)
Шинэчлэгдэх өдөр. Энэ өдөр эхэлсэн аливаа бvтээлч сэтгэлгээний ажлууд гайхалтай ашигтай байдалд хvргэнэ. Тиймээс завгvй байж өөрийн дуртай бичих, зурах ажлаараа оролд. Хэрвээ та бизнесээ өргөжvvлэхийг хvсч байгаа бол бусдын тусламжийг амархан авч чадна. Та хэрэгжvvлэх гэж буй төлөвлөгөөгөө дахин засварлан шинэчил, учир нь таны хуучин төлөвлөгөө хэдийн хэрэггvй болсон байх талтай.
Өнөөдрийн зурхай /2014.09.28/ | ||
Үзсэн: 1076 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.