
Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ) 100 жилийн түүхт ойгоо угтан дэлхийд өргөн хэрэглэгддэг өндөр зэрэглэлийн 59s SunClean брэндийн Х50 халдваргүйжүүлэх төхөөрөмж-ийг тасаг нэгжүүддээ нэвтрүүлж эхэллээ. Энэхүү төхөөрөмж нь LED технологид суурилсан, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй онцлогтой. Мөнгөн ус агуулаагүй тул хүчилтөрөгчийг шатаахгүй, озон ялгаруулдаггүй учир хүн байгаа үед ч өрөө тасалгааг тогтмол халдваргүйжүүлэх боломжтой.
УНТЭ нь хоёр жилийн турш өндөр эрсдэлтэй тасгуудад уг төхөөрөмжийг суурилуулан туршилт судалгаа хийсэн бөгөөд үр дүнд нь өрөө тасалгааны нян, бактерийг өндөр хувьтай бууруулж байгааг тогтоосон байна. Уг шинэ технологийг Монголд албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж буй “Теккрафт” ХХК нь УНТЭ-ийн 100 жилийн ойг тохиолдуулан тодорхой тооны төхөөрөмжийг хандивлан суурилуулсныг онцоллоо.
Х50 төхөөрөмжийг зөвхөн эмнэлэг төдийгүй сургууль, цэцэрлэг, хүнсний үйлдвэр, үйлчилгээний газруудад ашигласнаар ханиад, томуу, улаанбурхан, сүрьеэ зэрэг агаар дуслын замаар дамжин халдварлах өвчлөлөөс үр хүүхэд, ажилтан, үйлчлүүлэгчдээ хамгаалах чухал шийдэл болохыг УНТЭ-ийн Халдвар хяналтын албаны дарга Б.Намуун тэмдэглэлээ.
Нэгдүгээр эмнэлэг 100 жилийн ойгоо угтан дэлхийн шилдэг технологи “х50 халдваргүйжүүлэх төхөөрөмж“-ийг нэвтрүүллээ | ||
Үзсэн: 152 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.