Шууд Chart

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стуббтай уулзав

2025-09-24 11:07:35

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стуббтай уулзав.

Уулзалтын үеэр төрийн тэргүүн нар Монгол, Финландын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалахын чухлыг онцлов.

Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус улсад айлчлахыг урилаа.

Түүнчлэн хоёр улсын худалдаа, эдийн засаг, боловсрол, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, “Илгээлт–2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд монгол оюутнуудыг Финландын их, дээд сургуулиудад суралцуулах боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Түүнчлэн хоёр улсын НҮБ болон олон улсын байгууллагын хүрээн дэх уламжлалт хамтын ажиллагааг бэхжүүлэхээ талууд нотоллоо.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стуббтай уулзав  
Үзсэн: 132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй