
Өсвөр насны хүүхэд, залуучуудыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Анзаар-2” аяныг хэрэгжүүлэв.
Аяны хүрээнд “Хорт зуршил ба донтолт” сэдвээр ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нөхцөл байдал, таних арга, илрүүлэх техник хэрэгслийг ашиглах нь” сэдвээр их, дээд сургуулийн оюутан залууст, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, хэрэглэсэн хүнд илрэх шинж тэмдэг таних арга, хууль эрх зүйн хариуцлага” сэдвээр эцэг эх, асран хамгаалагч нийгмийн ажилтнуудад, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нөхцөл байдал, таних арга, илрүүлэх техник хэрэгслийг ашиглах нь” сэдвээр тусгай чиг үүргийн байгууллагуудад 160 удаагийн сургалт зохион байгууллаа гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
“Анзаар-2” аяныг хэрэгжүүлэв | ||
Үзсэн: 137 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.