
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу 5 дугаар багийн “Сайхан мод” гэдэг газар сураггүй алга болсон 2 настай хүүхдийн эрлийн үйл ажиллагаа үргэлжилж байна.
Эрлийг Гамшгаас хамгаалах Улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Л.Бямбасүрэнгээр ахлуулсан Онцгой байдлын газрын алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийн хүмүүс, Тариалан сумын мэргэжлийн анги, ЕБС, СӨБ нийт 56 хүн, 15 автомашин, 5 морь, 1 эрэлч нохойтойгоор алга болсон газраас зүүн хойд зүгт 25 км-т Нялуугийн хаш гэдэг газрын орчимд эрлийн ажиллагаа явагдаж байна гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Эрлийн ажиллагаа үргэлжилж байна | ||
Үзсэн: 156 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.